Г.Бямбасүрэн: МАХН Н.Энхбаярын нам биш
2018 оны 1 сарын 8

mahn

МАХН-ын гишүүдийн зүгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн хэлэхдээ “Саяхан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан бидний захын наймаачид гэж хэлсэн. Түүнчлэн христийн шашны итгэгчид гэж хүртэл хэлсэн. Ер нь биднийг дандаа гүтгэдэг. Түүнчлэн намын хуралд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг зочид буудалд байрлаж байхад нь С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар ирж төлөөлөгчдийг ухуулсан. “Та нар одоо яв” гэх зэргээр хөөсөн. Бид бол МАХН-ын гишүүд, намын батлах маань байна. МАХН бол нэг хүний, Н.Энхбаярын нам биш” гэв.

Мөн тус намын ахмад гишүүдийн зүгээс “МАХН бол нэг хүний гараар хөдлөдөг нам болсон. Манай намын нэг гишүүн УИХ-д төлөөлдөг. Бид дуудаж уулзаж, намын дотоод асуудлаа ярилцаж байсан. Нам доторх асуудлаа шийдвэрлэх, ялзарсан байдлыг нь өөрчлөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Биднийг намын хурлаас нохой шиг хөөгөөд гаргадаг. Хамтраад Их, бага чуулганаа хуралдуулъя гэхэд хүлээж авдаггүй байсан. Бид өнөөдрийг хүртэл тэвчээртэй хандаж ирсэн. Бид МАХН-ыг салгах гээгүй юм. УИХ-д суудалтай ганцхан гишүүнээ намраас хойш оролдож эхэлсэн. Хөөнө, тууна гэж ярьсаар ирсэн. Энэ асуудлыг ганцхан хүн шийдээд хөөчихдөг юм биш. Бага чуулганаараа хэлэлцэж шийдвэрлэдэг.

-О.Баасанхүү гишүүнийг Н.Энхбаяр даргын өрөөнд ороход нь зодсон гэж байсан?

-Өнгөрсөн хавраас хойш О.Баасанхүү гишүүн Н.Энхбаярын өрөөнд ороогүй. Худал мэдээлэл байна.

-124 сая төгрөгөөр хурлаа хийсэн юм байна шүү дээ. О.Баасанхүү гишүүн энэ мөнгөө гаргасан юм уу.Өөр улс төрчдийн дэмжлэг байсан уу?

-О.Баасанхүү гишүүн 20 сая төгрөг ажлын хэсэгт гаргаж өгсөн. Бусад зардлыг манай намыг дэмждэг янз бүрийн гишүүдийн хандив тусламжаар хийсэн. Миний бие гэхэд л зээл авч хандив өгч хурлаа зохион байгуулсан. Үүнийг АТГ нарийн шалгасан шүү дээ. Гэтэл хэвлэлүүдээр биднийг автобусанд явж байгаа хүмүүст 150 мянган төгрөг тарааж автобусаар зөөж авчирж хурал хийсэн гэдэг сонин асуудал ярьсан байна лээ. Ийм асуудал байхгүй.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.