НӨАТ: Энэ оны хамгийн анхны тохирол явагдана
2018 оны 1 сарын 9
НӨАТ: Энэ оны хамгийн анхны тохирол явагдана

НӨАТ-ын урамшууллын  2018 оны анхны сугалаа энэ сарын 21-ний өдөр явагдана.

Сугалаанд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 01-31-нийг хүртэлх системд бүртгүүлсэн худалдан авалтын төлбөрийн баримтууд хамрагдах аж. 2018 оны анхны НӨАТ-ын урамшууллын супер шагнал 150 сая төгрөг  байна гэдгийг албаныхан хэллээ.

Дашрамд дурдахад, 2016 онд НӨАТ-ын урамшууллын сугалааг 13, 2017 онд 11 удаа зохион байгуулж, 300 орчим мянган хүн 20 мянган төгрөг хожсон байна.

Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.