Д.Батбаяр дахин 111 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон байна
2018 оны 1 сарын 9

Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаяр авилгын хэргээр шалгагдаж байгаа билээ. Тэрээр  нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрөл гаргаж өгөхийн тулд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хахууль авсан хэрэгт сэжиглэн АТГ-аас шалгагдаж байсан ч арванхоёрдугаар батлан даалтад гарсан билээ. Түүнийг балтан даалтад гаргасан ч гадуур байцааж байгаа юм. Үүний дагуу АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгээр нэгжлэг хийж, бэлэн мөнгө илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авсан байдаг.

Харин мөрдөн байцаалтын явцад Д.Батбаярын хахууль авсан өөр нэг хэрэг илэрсэн тухай мэдээлэл гараад байна. Тодруулбал, тэрбээр олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг нэгэн компанид олгохын тулд тус компанийн захирлаас 300 гаруй мянган юань буюу 111 сая гаруй төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон ажээ.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.