Ахлагч, офицерын албан тушаалд гэрээгээр алба хаах нөхцөл бүрдэнэ
2018 оны 1 сарын 12

Ахлагч, офицерын албан тушаалд гэрээгээр алба хаах нөхцөл бүрдэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цэргийн гэрээт алба хаах журмыг баталлаа. Цэргийн албаны тухай хууль батлагдсаны дагуу “Цэргийн гэрээт алба хаах журам”-ыг шинэчлэн боловсруулж мөрдөх шаардлагатай болсон байна. Журам батлагдсанаар тухайн иргэн цэргийн байгууллагад ахлагч, офицерын албан тушаалд гэрээгээр алба хаах нөхцөл бүрдэх юм.

Мөн тодорхой хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрт чухал шаардлагатай мэргэжилтэй хүнийг оролцуулах, цэргийн сургуульд бэлтгэх боломжгүй мэргэжилтнийг их, дээд сургуульд захиалгаар сургаж бэлтгэх төсөв, зардал болон алба хаагч тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг хэмнэх боломж бүрдэж байна.

Б.ЗУЛАА

Хариулт үлдээх

Your email address will not be published.