“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөхөөр болжээ
2018 оны 1 сарын 13

Засгийн газраас “Монгол зэс корпораци” ХХК-ийн эзэмшилд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргаад буй. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орохоор болсон байна.

Одоогоор “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн эзэмшлийн 51 хувийг төлөөлж У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, Н.Доржсэмбэ нарын дөрвөн хүн ажиллаж буй. Эдгээрээс “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, Д.Дэмбэрэл нарыг хэвээр үлдээхээр болсон байна. Харин 49 хувийн төлөөлөл болох М.Мөнхбаатар, О.Орхон, Д.Ганболд нарыг чөлөөлөх аж.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-д шинээр томилогдох нэр бүхий хүмүүсийн холбогдох материал АТГ-т хянагдсаны дараа олон нийтэд зарлагдахаар хүлээгдэж буй юм. Тус үйлдвэрийн ТУЗ-д:

1. Х.Хэрлэн /АМГТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч/

2. Б.Элбэгзаяа /УУХҮ-ийн яамны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга/

3. Г.Билгүүн /ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга/

4. С.Наранцогт /Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга/

5. Д.Баярсайхан /СЗХ-ны дэд дарга/ нарын таван хүнийг шинээр томилуулахаар Засгийн газраас чиглэл өгсөн байна.

Эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, хариу ирүүлсний дараа томилгоо хийх боломжтой болох юм байна.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.