“Авьяаслаг монголчууд”-ыг онлайнаар бүртгэнэ
2018 оны 1 сарын 15

“Авьяаслаг монголчууд”-ыг онлайнаар бүртгэнэ

“Монгол НD” телевизийн хамт олон “Авьяаслаг монголчууд-2018” шоуг гурав дахиа зохион байгуулахаар болсон гэдгийг бид дуулгасан. Үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан уг дэлхийн шоуны бүртгэл энэ сарын 8-ны өдрөөс эхэлжээ.

Тус шоуны талаар “Монгол НD” телевизийн уран бүтээлчдээс тодруулахад  “Авьяаслаг монголчууд-2018 шоуны бүртгэл энэ сарын 8-ны өдрөөс эхэлсэн. Хөдөө, орон нутгаас оролцох хүсэлтэй иргэд онлайнаар анкетаа бөглөн, илгээх боломжтой. Нэгдүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотын нээлттэй шалгаруулалтаа хийнэ. Шоуны оролцогчдын тоо хязгааргүй бөгөөд урлагийн олон төрлөөр аль болох олон авьяастнуудыг бүртгэнэ. Энэ шоу маань 2017 онд “The Voice” шоутай давхцаж байсан учраас зохион байгуулаагүй. Харин 2018 ондоо үргэлжлүүлэн, үзэгчдэдээ хүргэх болно” гэдгийг хэллээ.

“Авьяаслаг монголчууд” шоуны анхны ялагчаар С.Жамъяанхорол багштай “Эгшиглэнт чимээ” хамтлаг  тодорч, 100 сая төгрөгөөр шагнуулж байсан. Хоёр дахь удаагийн “Авьяаслаг монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн ялагчаар “Нуугдсан эрдэнэ” хэмээх дуучин О.Энх-Эрдэнэ түрүүлсэн билээ.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.