2012-2015 онуудал утаанд 137 тэрбум төгрөг зарцуулсан байна гэв
2018 оны 1 сарын 11
2018-01-11-Улс төр
gWGUUSgFSfHchuulganУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Ерөнхийлөгч өчигдөр хэд хэдэн телевизээр энэ удаагийн УИХ утаатай тэмцэж чадахгүй, ашиг унахгүй бол хөдлөхгүй гэсэн утгатай асуудал ярьсан. Дахиад сан бүрдүүлээд утааны нэрээр мөнгө идэх гэж байгаа хэмээн УИХ руу дайрсан. Гэвч  2012-2015 оны хооронд утаанд 137 тэрбум төгрөгийг хэн гэдэг дарга юунд зарцуулаад мөнгө нь хаашаа орсон юм бэ?гэх асуудал тодорхойгүй байна. Н.Цэрэнбат сайд асуудал шүүх дээр явж байгаа тайлбар өгч байна. Тэгэхээр юуны түрүүн эдгээр хүмүүсийг нэртэй устай нь зарлах хэрэгтэй.  Өнөөдөр ард иргэд хариуцлага нэхэж байна. Тийм учраас өмнө нь агаарын бохирдолд хэн хэчнээн төгрөг зарцуулсныг ил тод болгох хэрэгтэй.   Нэгэнт сан хардлага дагуулаад байгаа учрааас энэ санг шинэ хүмүүсээр бүрдүүлэх ёстой. Сангийн хөрөнгө юунд зарцуулагдаж байна гэдгийг холбогдох байнгын хороо сар бүр хянаж мэдээлэл авдаг болох хэрэгтэй. Мөн одоо зуух тараах асуудал явахгүй. Үүний оронд Багануурын уурхайн дэргэд нүүрс угаах үйлдвэр барьж болно” гэлээ.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.