Өнөөдөр шинэ Үндсэн хуулийг баталсаны 26 жилийн ой тохиож байна
2018 оны 1 сарын 13

2017-01-13-Мэдээ мэдээлэл

2014-01-17medee_bigӨнөөдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсаны 26 жилийн ой тохиож байна.

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталжээ.  Монгол Улсын дөрөв дэх буюу шинэ Үндсэн хуулийг 1992.01. 13-нд БНМАУ-ын Ардын Их хурлаар баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.

Энэхүү Үндсэн хууль нь оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд харин эдүгээ мөрдөгдөж буй Үндсэн хуульд 2000.12.14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан аж.

Энэ өөрчлөлтөөр  22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана” гэсэн заалт нэмсэн байна.

Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлэл, монгол төрийн тулгуур баримт юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.