Депутатуудад 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгоно
2018 оны 1 сарын 13

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төсөлд Үндсэн хуулийг 1990-1992 онд хэлэлцэж баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох шинэ зохицуулалтыг хуульд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгажээ.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.