Төрийн нарийн бичгийн даргын сэлгээ Д.Очирбатаар үргэлжиллээ
2018 оны 1 сарын 13

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөллөө

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг нэгдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаж, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон билээ.

Д.Очирбат нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Эрүүл мэнд хариуцсан зохион байгуулагч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүнээр тус тус ажиллаж байжээ.

Өмнөх Засгийн газрын хуралдаануудаар Сангийн яам болон Хүнс хөдөө аж ахуйн Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан бол цаашид ч энэ халаа сэлгээ үргэлжлэх сурагтай.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.