Нийслэлийн тохижилт,ногоон байгууламж сүйтгэсэн салбаруудыг буулгалаа
2018 оны 1 сарын 15

Энэ сарын 13-14-ны амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хориглосон бүсэд байршуулсан, дэд бүтэц, шугам сүлжээний хамгаалалтын зурваст нэвтэрсэн, барилгын аюулгүй байдал, өнгө үзэмжийг алдагдуулсан, гэрээ байгуулсан ч хураамжаа төлдөггүй, байгууламжийн зөвшөрөлгүй байрлуулсан, хяналтын камер, гэрэл дохио, автозамын босоо тэмдгүүдийн үзэгдэх орчинг халхалсан, тохижилт ногоон байгууламж сүйтгэсэн зэрэг “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ын зүйл заалтуудыг зөрчсөн 100 гаруй зар сурталчилгааны самбарыг албадан буулгалаа.

Энэ сарын 19-ны өдрийг хүртэл үргэлжилэх уг арга хэмжээний үр дүнд  Энхтайваны өргөн чөлөө, Юнескогийн гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Их тойруу буюу Намянжүгийн гудамж, Бага тойруу болон түүнээс дотогш гудамж, жуулчны гудамж, Нарны зам дагуу Наадамчдын гудамж, Зайсангийн гудамж зэрэг хотын төвийн А бүсэд журам зөрчин зөвшөөрөлгүй байршуулсан нийт 240 гаруй реклам зар сурталчилгааны самбарыг албадан буулгаж, журмын хэрэгжилтийг сахиж ажиллахыг холбогдох аж ахуйн нэгж, иргэдэд анхааруулж, хууль сануулах аж.

Хариулт үлдээх

Your email address will not be published.