Б.Батболд: Пятница нар эр, эмгүй бужигнуулж байна даа
2018 оны 2 сарын 5

 

МУНН-ын дарга Б.Батболдыг мэдэхгүй хүн ховор. XLTA-ийн Б.Батболд гэвэл илүү ч мэдэх байх. Тэрээр Нийслэлийн 10 жилийн 48 дугаар дунд сургууль, 1981-1986 онд ЗХУын Улсыг Аюулаас Хамгаалах хорооны дэргэдэх Дээд сургууль төгссөн. Ус цаг уурын эрдэм шинжилгээний институтэд, Сансрын мэдээлэл хүлээн авч боловсруулах төвд, “Жуулчин” компанид орчуулагчаар ажиллаж байгаад 1991 оноос “XLTA” компанийн ерөнхий захирлаар ажиллаж эхэлсэн гэдэг. Мөн “Ардын хяналт” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч, МУНН-ын даргын ажилтай.

Б.Батболд дарга сошиалд идэвхтэй нэгэн. Тэрээр хааяа хааяа тэвчээр алддаг бололтой юм. Улс оронд болж буй зарим үйл явдлын халуун сэдэвтэй холбоотойгоор байр сууриа шулуухан илэрхийлчихдэг. Ер нь бол эрх баригч хийгээд сөрөг хүчний улстөрчдөөс гарч буй мэдээлэл, байр суурь үнэн байдаггүй. Харин энэ тойргийн гадна байгаа улстөрчөөс илүү үнэн үг гардаг болохыг та бид мэднэ. Бараг эксперт гэчихэд хазайхгүй л болов уу.

Тиймээс МУНН-ын дарга Б.Батболдын сүүлийн үеийн байр суурийг толилуулахаар шийдлээ.

Тэрээр хамгийн сүүлд /2018.1.11./ АТГ, түүний дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн хооронд болж буй зөрчлийн асуудлаар “үг”-ээ хэлсэн байна.

Б.Батболд “…Би зарчим ярьж бна шүү битгий бариад идчихээрэй” гээд “…АТГ-ын Олон нийтийн зөвлөл уг нь АТГ-ыг ажлаа хийхэд нь нөлөөлөх хөндлөнгийн хүчин зүйлийг саармагжуулах,олон нийтэд мэдээлэх үүрэг чиглэлтэй болохоос хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцох,үйл ажиллагаанд нь хяналт тавих, тэр тусмаа заан зааварчлах ямар ч эрх үүрэггүй байгууллага л даа. Хэрвээ том дарга нар ажлыг нь хийлгэхгүй тушаал чиглэл өгөөд дарамтлаад байгаа бол тэднийг олон нийтэд мэдээлж хуульд заасан бусад арга хэмжээг авч хэрэжүүлэх ёстой юм. Одоо бол харин эсрэгээр АТГ ын үйл ажиллагааг дэмжиж ажил үүргээ гүйцэтгэхэд нөлөөх хөндлөнгийн нөлөөг саармагжуулах биш харин тэдэнтэйгээ ноцолдоод байгаа нь маш том аюулыг бий болгож байгаагаа ойлгоосой. Популистуудыг ийм ажилд анхнаасаа тавьсан нь цаанаасаа бодлоготой хийгдсэн биз ээ. Харамсалтай бна. Гоё сүржин үгс дайчин шударгын дүрээр далд нууц үйлдэгддэг гэмт хэрэгтэй тэмцэхгүй байхаа …Ерөнхийлөгч энэ балайнуудынхаа учрыг олмоор юм.Олон нийтийн зөвлөл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд заан чиглүүлэх байтугай хошуу дүрэх нь хуулиар хориотой юм шүү дээ” гэсэн юм.

Мөн тэрээр “…Г.Баасанг АТГ-ын дарга болгочих юм яриад явчихав даа. Яаж тэгж болох вэ дээ. Популистууд ВЧК-д ажиллаж байсны гутамшигт, аймшигт гашуун түүх бэлхнээ хэлдэг шүү дээ. Түүний сүүдэр ч Монголд тусаж байсныг их хэлмэгдүүлэлт гэдгээр мэднэ дээ. Харин эсрэгээр ТЕГ, АТГ-ыг ҮАБЗ-ийн дэргэд байгуулаад, хяналтын зөвлөлийг ҮАБЗ дээр маш өндөр мэргэшсэн туршлагатай экспертийн группыг бий болгох замаар байгуулах юм бол ажил харин зөв явна биз ээ. ҮАБЗ түүний ажлын алба идэвхи санаачилгатай ажиллах хэрэгтэй байх аа. Тэгвэл энэ мэтийн тэнэглэл газар авахгүй” гэв.

Түүнчлэн “…Уран гоё донгосолт,шударга эх оронч дүрүүдээс залхаж байна шүү .Бодол бодлого байхгүй хирнээ бусниулах сүйтгэх юм ярьсан улсууд дээр доргүй замаа алдлаа шүү…Нийгмийг удирдан чиглүүлэх үүрэгтэй сэхээтнүүд үгээ хэлж ярьж баймаар юм оркуудыг даврааж байж улс оронгүй үлдэх вий дээ” гэжээ.

Үүнээс гадна өнгөрсөн оны сүүлчээр МАХН-ыг тойрсон асуудлын талаар “…Энхбаяр намын даргаасаа авахуулчихав уу. Баска намаасаа хөөгдчихөв үү. Зүгээр байгаа хүнийг зүгээр л байлгах сан. МАХН гээд байгаа нь үндсэндээ Энхбаяр өөрөө л юм ш дээ:  Моторгүй завиар хол явах бил үү” гэж байсан юм.

Түүнийхээ дараахан “…Ирэх долоо хоногийн хамгийн супер асуулт: Пятницад хэн самар, банан нийлүүлэв. Хариултыг Робинзон өгнө. Пятницад самар, банан өгсөн нөхөр бас өөрөө самар идмээр болсон хүн шиг байна даа” гэсэн үгийг бас бичжээ. Энэ нь МАХН-ын Их хурал гэдэг зүйл болсоны дараа юм.

Харин Б.Батболд дарга саяхан “…Робинзон Крузог Пятница гол гаргадаггүй шиг санах юм. За ер нь Пятница нар эр, эмгүй бужигнуулж байна даа” гэжбичсэн байна. Улмаар “…Баттулга тэр эм Пятницагаа бас буцааж арал дээр нь ахмадуудыг нь асруул, амьтан ажил хийлгэхгүй нь ээ. Н.Энхбаяр тэр Пятницагаа олж ирсэн арал дээр нь буцааж аваачиж тавь, амьтан зовоогоод …” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Хариулт үлдээх

Your email address will not be published.