Хилээр их хэмжээний ам.доллар оруулж, авилга авсан тагнуулын ажилтнуудыг шалгаж байна
2018 оны 1 сарын 16

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хууль зөрчин их хэмжээний ам.доллар хилээр нэвтрүүлсэн, авилга авсан тагнуулын хоёр ажилтныг шалгаж байна.

ТЕГ-ын Увс аймаг дахь хэлтсийн ажилтан Ц нарын хоёр хүн хилээр их хэмжээний америк доллар бусдад оруулж өгсөн гэнэ. Улмаар үүнийхээ хөлсөнд хоёр сая төгрөг авсан үйлдэлд холбогдсон аж.

Тэд нутгийнхаа байнгын ажиллагаатай Боршоо боомтоор их хэмжээний ам.долларыг оруулж иржээ. Тэднийг өнгөрсөн пүрэв гаригийн цагдан хорьжээ.

Н.АНУ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.