Зах зээлээ чөлөөлж байж, үнийн асуудал бүрэн шийдэгдэнэ
2018 оны 1 сарын 29

ииииииииииииииОнцгой татварын нэмэгдэл, олон улсын зах зээлийн үнийн өсөлтийн улмаас шатахууны компаниуд үнэ нэмэхгүй болохоо байлаа гэж учирласаар удаж сүүлдээ бензин шатахуун хомсдон очерь дараалал үүсэх болоод байгаа билээ. Хэдэн сар энэ байдлыг ажигласан засаг өнөөдөр нэг шийдвэр гаргаж А80 болон АИ 92 бензинд тогтоосон онцгой татвараа тэглэжээ.

Энэ нь литр тутамдаа 380 төгрөгөөр нэмэгдэхдээ хүрээд байсан бензиний үнийн өсөлтийг багасгаж хэрэглэгчийн нуруунаас 200 гаруй төгрөгийн ачааллыг авч хаяж байгаа хэрэг. Гэхдээ асуудлыг бүрэн шийдэж салбарыг алдагдлаас гарган нийлүүлэлтийг жигдрүүлэхэд хангалттай биш гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Учир нь Шатахууны үнийн асуудлаар Засгийн газрын зөвлөлөөс томилсон ажлын хэсгийн шалгаж тогтоосноор бүх төрлийн шатахууны хил дээрх үнэ, гаалийн татвар, онцгой татвар зэрэг үндсэн өртөг нь өнөөдөр зарж байгаа үнээсээ 204-389 төгрөгөөр даваад байсан юм.

Тэгэхээр онцгой албан татварыг нь тэглэсэн хоёр төрлийн шатахууны хувьд харьцангуй бага буюу 100 орчим төгрөгөөр л үнэ нэмэгдүүлж байж нийлүүлэлт нь сайжран очер дарааллын асуудал үгүй болох юм байна. Харин татвар тэглээгүй дизель түлш болон Евро 92, 95, 98 зэрэг шатахууны үний илүү их хэмжээгээр нэмэгдэх нээ.

Ер нь үнийг аажмаар зах зээлийн бодит үнэд нь нийцүүлж байж иргэдийн хүсээд байдаг илүү олон импортлогч компаниуд энэ салбарт орж ирж хэрэглэгчдэд өгөөжтэй өрсөлдөөн бий болох учиртай.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.