“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2018” форум энэ сарын 29-нд болно
2018 оны 1 сарын 26

“Улаанбаатар хөрөнгө оруулалт” бизнес уулзалт 2015 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохиогдож байгаа.  Харин  “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2018” уулзалтыг   энэ сарын 29-нд буюу ирэх даваа гарагт хийхээр товлогдоод байна. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байгаа энэхүү бизнес уулзалтыг нийслэлийн удирдлагууд болон “Улаанбаатар хотын худапдааны танхим” хамтран санаачилснаар зохион байгуулдаг юм.

Ийм бизнес уулзалтыг зохион байгуулдаг болсноор хувийн хэвшилд хаалттай байсан худалдан авалт, төсөл хөтөлбөр, тендөрүүд нээлттэй болж үүнийгээ чуулга уулзалтаар зарлаж, эргээд нийслэлд хэрэгжүүлж болох бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдийг хувийн хэвшлийнхэн танилцуулдаг болсон.

Харин энэ жилийн бизнес форумын онцлогын талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хувийн хэвшил, бизнесийнхний хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг илүүтэй дэмжиж, Улаанбаатар хот хамтран ажиллаж, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахын төлөө бүтээн байгуулапт, хөрөнгө оруулалтыг чиглүүлэхэд оршиж байна. Нийслэлийн харьяа агентлагууд үзэсгэлэн гаргаж, худалдан авах ажиллагаа болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгмийн салбар зэрэг бүхий л чиглэлээр бизнесийнхэн болон аж ахуйн нэгжид мэдээлэл өгнө” гэж онцлоод байна.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.