Монгол Улсын гадаад өр 26.2 тэрбум ам.долларт хүрчээ
2018 оны 1 сарын 25

Монголбанкны газар, хэлтсийн дарга нар макро эдийн засгийн тоон мэдээллүүдийг танилцууллаа. 2017 оны гуравдугаар улирлын байдлаар манай улсын нийт гадаад өр 26.2 тэрбум ам.долларт хүрчээ.Үүнийг задлан харуулбал,

  • 8.9 тэрбумын зээлийг ААН-үүд,
  • 6.2 тэрбум ам.долларыг Засгийн газар,
  • 2.3 тэрбум ам.долларын зээлийг банкууд,
  • 1.9 тэрбум ам.долларын зээлийг Төв банк,
  • 7 тэрбум ам.долларыг бусад эх сурвалжууд тус тус авчээ.

ААН-үүд болон банкуудын гадаад зээл өнгөрсөн оны мөн үеэс буурсан. Харин Засгийн газар, Төв банкны гадаад эх үүсвэрээс авсан зээлийн хэмжээ өссөн байна.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.