БНСУ-д мэс засал хийлгэсний дараах хяналтын төвийг Монголд байгууллаа
2018 оны 1 сарын 26

БНСУ-д эмчилгээ хийлгэсэн иргэд хяналтад орох зориулалт бүхий эмчилгээний дараах хяналтын төвийг өчигдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд нээлээ.

Одоогоос сар гаруйн өмнө Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Квон Деок Чёлтой уулзах үеэр Эмчилгээний дараах хяналтын төвийг Монголд байгуулах талаар ярилцаж, шийдвэрлэсэн байна.

Энэ дагуу Эмчилгээнгий дараах хяналтын төвийг Монголд байгуулсан нь энэ аж. Учир нь гадаадад мэс засал хийлгэсэн иргэн багадаа 2-3 удаа тухайн улс руу явж хяналтад орж эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог.

Энэ нь тухайн иргэнд цаг хугацаа болон санхүүгийн хувьд ихээхэн хүндрэл учруулдаг.  Тэгвэл цаашид БНСУ-д хагалгаа хийлггэсэн иргэд нааш, цааш олон удаа явалгүй эх орондоо нөхөн сэргээх эмчилгээг хийлгэх бүрэн боломжтой боллоо.

Статисткаас харахад, сүүлийн хоёр жилд зайлшгүй шаардлагаар гадаад улсад буюу БНСУ-ыг зорьж эмчилгээнд хамрагдсан 115 иргэн дахин эмчилгээ хийлгэх талаараа ЭМЯ-нд хандсан ажээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.