Хил хаагдсан ес хоногт 80 гаруй сая ам.долларын орлого алджээ
2018 оны 1 сарын 26

Манай нүүрсний экспортын гол гарц Гашуунсухайтын боомт дээр Хятадын компаниуд тээвэрлэлттэй холбоотойгоор эсэргүүцэл илэрхийлж улмаар хил хаагдаж тээвэрлэлт зогссон есөн хоногт манай улс 83 сая ам.долларын алдагдал хүлээснийг салбарын мэргэжилтэн, зарим эдийн засагчид тооцжээ.

Тодруулж хэлбэл Монгол Улс нүүрсний экспортоос 49 орчим, зэсийн баяжмалаас 34 сая, нийт 83 сая ам.долларын орлого алдсан байна.

Өмнө нь хэдэн жилийн өмнө Өмнөговь аймгийн Цагаан хадны боомт хаагдаж “Эрдэнэс Тавантолгой” компанийн тээвэрлэлт зогсоход 2.5 сая тонн нүүрс хил давж чадалгүй манай талаас мөн алдагдал хүлээж байсан билээ.

Эх сурвалж: “Leader.mn”

Image may contain: sky and outdoor
No automatic alt text available.

One thought on “Хил хаагдсан ес хоногт 80 гаруй сая ам.долларын орлого алджээ

  1. ГБ

    Муусайн хужааг бид царай алдахгүй, хилээ бүр хаагаад сайхан амьдарч адна гэж ирээд л цээжээ хөх няц болтол балбадаг товарищууд үүнийг ойлгохгүй л дээ!!!

Хариулт үлдээх

Your email address will not be published.