ХСҮТ-ийн эмч нар Монголд анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ
2018 оны 1 сарын 29

Хагалгааг БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналтан дор  40 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй баг долоон цагийн турш хийсэн байна.

Энэ тухай хагалгааг гардан хийсэн эмч нарын нэг, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн “Сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан монголчууддаа баярлалаа. Нийгмийн хүлээлт, энэ их итгэл, дэмжлэгийг даахын төлөө хичээж ажиллалаа. Одоо л тайвширч байна” хэмээн ярьжээ. Үнэхээр түүний хэлснээр монгол эмч нар монголчуудын итгэлийг даалаа.

Mонгол улсад анх удаа хийгдэж байгаа энэ хагалгааны талаар ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар  “Манай улсын эрүүл мэндийн салбарыг нэг шатаар ахиулж, элэгний өвчлөлийг цогцоор нь шийдэх, элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо нутагшуулахад чухал алхам боллоо” хэмээн ярьсан байна.

Өвчтөн болоод донорын биеийн байдал сайн байгаа аж.

Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.