НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн данс руу шилжинэ
2018 оны 1 сарын 31

2018-01-31-Эдийн засаг

498ioobpj5guukn8a97a47vs2lНӨАТ-ын тухай хуулийн дагуу татварын алба мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн билээ. Сангийн яам ажлын 45 хоногт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу буцаан олголтыг шилжүүлэх юм. Өнөөдрийн байдлаар 655 мянга 245 хэрэглэгчийн бүртгэл байгаа юм байна. Албаны эх сурвалжийн хэлснээр өнөө оройноос эхлэн иргэдийн данс руу НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэх аж.

Таны цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүгүй байх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдана гэдгийг татварын албаныхан анхаарууллаа.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.