Д.Сумъяа: Би 2018 онд аваргаа хамгаална
2018 оны 2 сарын 12

Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн товч ярилцлага Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны албан ёсны цахим хуудас дахь ЭКСПРЕСС ЯРИЛЦЛАГА буланд нийтлэгджээ.

Уг булангийн гурав дахь зочин нь 57 кг-ын жингийн чансааны тэргүүн бөх Д.Сумъяа юм. Өмнө нь IJF-ийн ерөнхийлөгч Мариус Визер болон Японы шилдэг жүдоч Асахина Сара нарын ярилцлага нийтлэгджээ. Таван асуулт, таван хариулт бүхий экспресс ярилцлагын зочноор жүдо бөхийн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн дэлхийн аваргуудыг урих аж.

-Таны 2018 оны зорилго?

-Миний гол зорилго дэлхийн аварга цолоо хамгаалах. Өөрийнхөө төлөө, бас эх орныхоо төлөө өдөр бүр шаргуу хөдөлмөрлөх болно.

-2020 оны олимпийн мөрөөдлөө биелүүлэхэд тань 2018 он хэр чухал вэ?

-Олимпийн сонгон шалгаруулалт эхэлж байгаа учраас гарцаагүй маш чухал. Бүх зүйл шинээр эхэлж байна. Шинэ өрсөлдөгчтэй таарахдаа би бэлэн байна. Бас өмнө нь минь хүлээж байгаа олон тэмцээн, уралдаанд бэлтгэгдсэн.

-2018 онд таны гол өрсөлдөгч хэн байх бол?

-Бүгд л хүчтэй. Гол, хүчтэй өрсөлдөгчдөөсөө гадна таарч барилдах бүх учраагаа хүндэтгэж, тэднийг ялахын тулд өөрийгөө шаргуу бэлтгэх болно.

-Энэ жил та фенүүддээ юу амлаж чадах вэ?

-Жүдо сонирхогчид надаас ялалт, бас хичээл зүтгэл хүлээж болно. Татами дээр гараад би цаг мөч болгонд чадах бүхнээ зориулах болно.

-Жүдо сонирхогчид IJF-ийн 2018 оны цуврал тэмцээнүүдийг үзэх шалтгааныг та юу гэж хэлэх вэ?

-Жүдо бөх бол ур чадвартай, агуу тамирчдыг төрүүлсэн, эрч хүчтэй, сэтгэл сэргээсэн, сайхан спорт. 2018 он жүдогийн хувьд гайхалтай жил болно гэж найдаж байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.