Сурагчдын амралтыг сунгахгүй, маргааш хичээл орно
2018 оны 1 сарын 31
2018-01-31-Боловсрол

indexЕБС-ийн сургуулийн сурагчдын II улирлын амралтыг нэг сар болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Хуваарь ёсоор нийслэлийн ЕБС-ийн сургуулийн сурагчдын хичээл маргааш буюу хоёрдугаар сарын нэгний пүрэв гаригт орно. Харин нийтийн сүлжээгээр сурагчдын амралтыг долоо хоногоор сунгасан гэх яриа гарсан. Тэгвэл Нийслэлийн Боловсролын газраас, “Яамны зүгээс сурагчдын амралтыг сунгах шийдвэр гараагүй. Сурагчдын хичээл маргааш орно” гэв. III, IV улирлын амралтын хуваарь хараахан тодорхой болоогүй байгаа бөгөөд аймаг, сум, тосгон багийн сургуулийн сурагчдын хичээл энэ сарын 22-нд эхэлсэн юм.

Б.ЗУЛАА

Хариулт үлдээх

Your email address will not be published.