Хүүхдийн мөнгийг өгч эхэлжээ
2018 оны 2 сарын 2

7cd09be59d724460f658c9474492dbe2be1a603cХүүхэд бүрт сар тутам олгодог 20 мянган төгрөгийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-нд бүх хүүхдийн данс руу шилжүүлжээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  дэд дарга Т.Бадрахбаяр  “Улсын төсөвт 2018 онд хүүхдийн мөнгө олголтод 164 мянган тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ нь нийт хүүхдийн 65 орчим хувьд нь олгох боломжтой мөнгө юм. Өчигдөр хүүхдийн мөнгөний бүх олголтыг дансанд нь шилжүүлж, дууссан. Улсын хэмжээнд нийт 678 мянган хүүхэд хүүхдийн 20 мянган төгрөгөө арилжааны 13 банкаар дамжуулан авсан. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох өрхийн мэдээллийг судалгаанд бүртгэж, 554 гэсэн босго онооноос доош оноотой өрхийн хүүхдүүдэд олгохоор болсон.  Харин 2018 оны хоёрдугаар улирлаас бид нийт хүүхдийн 80 хувьд олгохоор ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн мөнгийг  800 орчим мянган хүүхдэд олгоно” гэлээ.

М.НАНДИН-ЭРДЭНЭ

Хариулт үлдээх

Your email address will not be published.