Бямбад тэгш, нямд сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно
2018 оны 2 сарын 3

mashinСар шинийн баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан.

Уг шийдвэрийн дагуу өнөөдөр улсын дугаар нь тэгш тоогоор  төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин маргааш буюу ням гарагт сондгой дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох юм.

Тодруулбал, хоёрдугаар сарын 3, 10-ны бямба гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон ТЭГШ ТООГООР /0, 2, 4, 6, 8/ төгссөн, хоёрдугаар сарын 4, 11-ний ням гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон СОНДГОЙ ТООГООР /1, 3, 5, 7, 9/ төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.

Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.