Ч.Хүрэлбаатар: ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөөгөөр Монголын эдийн засагт үүр цайлаа
2018 оны 2 сарын 6

15178878185a79214ade671ОУВС-гийн шинжээчид манай улсад өнгөрсөн сарын 25-наас хойш ажиллаж буй. Өнөөдөр шинжээчдийн баг Сангийн яамтай хамтран, хэлэлцээрийнхээ үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ОУВС-гаас Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн арван сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээн олон нааштай өөрчлөлтүүд гарлаа. Валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн, 2017 оны Гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн.

Хэвлэлийн хурлын эхэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ” Төсвийн алдагдал буурч, төрийн сангийн үлдэгдэл нэмэх цикл рүү орлоо. ОУВС-тай хамтарч ажилласанаар Монголын эдийн засагт үүр цайлаа.  Төрийн сангийн дансны үлдэгдэл 405 тэрбум төгрөг байгаа гэх мэтчилэн эдийн засагт эерэг олон үзүүлэлтүүд гарсан. ОУВС-тай хамтарсан хөтөлбөр энэ удаад маш үр дүнтэй хэрэгжиж байна гэж дүгнэж байгаа. ОУВС-тай Монгол Улсын Засгийн газар цаашид хамтарч ажиллана, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” хэмээн хэллээ.

 

Х:ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.