“Рио Тинто”-ын хувьцаа эзэмшигчид 5.2 тэрбумын ноогдол ашиг авна
2018 оны 2 сарын 9
“Рио Тинто”-ын хувьцаа эзэмшигчид 5.2 тэрбумын ноогдол ашиг авна

Англи-Америкийн уул уурхайн хамтарсан” Рио Тинто” компани 2017 онд түүхий эдийн үнэ өсөлтийн ачаар нийт 8,76 тэрбум ам.долларын цэвэр ашиг олжээ. “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Жан Себастиен-Жак өчигдөр (2018.02.07) Лондонд болсон хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 2.90 ам.доллар буюу нийт 6.2 тэрбум ам.долларын ноогдол ашиг өгөхөө мэдэгджээ. Компани мөн нэг тэрбум ам.доллараар компанийн хувьцааг эргүүлэн худалдаж авахаар болсон байна.

Компанийн худалдааны орлого 2017 онд өмнөх оны мөн үеийнхээс 15.5 хувиар өсч, 40 тэрбум ам.доллар байсан бол үндсэн үйл ажиллагаанаас олсон нийт орлого 13.9 тэрбум ам.доллар болсон байна.

Компанийн гүйцэтгэх захирал Жан Себастиен Жак хэлэхдээ ‘Өнөөдөр би та бүхэнд компани 2017 онд үндсэн үйл ажиллагаанаас 13,9 тэрбум ам.долларын орлого олж, маш ашигтай ажилласны дуулгая.  Үүнээс бид хувьцаа эзэмшигчдэдээ бүтэн жилийн хувьцааны ноогдол ашиг болох 5.2 тэрбум ам.долларыг өгнө. Мөн компани нэг тэрбум ам.доллараар өөрийн хувьцааг нэмж худалдаж авна” хэмээн мэдэгджээ.

Рио Тинто хоёр том төсөл хэрэгжүүлж буйн нэг нь 5.3 тэрбум ам.долларын Оюутолгой  төсөл бөгөөд 2020 оноос зэсийн баяжмал үйлдвэрлэх юм. Рио Тинто 2025-2030 оны хооронд Оюутолгой ордоос жилд  560,000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: miningweekly

Хариулт үлдээх

Your email address will not be published.