Цагаач иргэдийн асуудлыг хэлэлцэж байна
2018 оны 2 сарын 9

2018-01-09-Улс төр

a13f9b7941bd43fe5d375a765c74c7b5_5274_2УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэх юм. УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтаа танилцуулсны дараагаар гишүүд горимын санал хэллээ. Гишүүд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан эсэх асуудлыг  тодруулж байлаа. УИХ-ын дарга “”Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан эсэх нь тодорхойгүй. Хуулийн дагуу явагдах байх” гэлээ. Ингээд Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай хуулийг хэлэлцэж байна.

Өнөөдөр УИХ-ын  2017 оны намрын ээлжит чуулганы хаалтаа хийнэ.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.