2018 онд бүх иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна
2018 оны 2 сарын 9

Эрүүл мэндийн салбарын төсвийг 2018 онд 92.8 тэрбум төгрөгөөр нэмж баталсан. Төсвийн энэ хөрөнгийг он дамжин царцаагдсан барилгуудыг барьж дуусгах, эх орондоо оношилж эмчлэх боломжтой болсон шинэ тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд зориулахаар төлөвлөжээ.

2018 онд дээрх насны бүлгийн үлдсэн иргэд болон 2-р шатанд хамрагдах 15-39 насны 1.2 сая иргэнд үзлэг шинжилгээ хийхээр төлөвлөжээ

2018 онд Эрүүл мэндийн салбар 5 гол ажлыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж. Үүнд:

Монгол улсын бүх иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагааг орон даяар эхлүүлнэ.

“Эрүүл шүд – эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Дуусаагүй барилгуудын үйл ажиллагааг сэргээж улмаар шат дараатай ашиглалтад оруулна.

Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг хөдөлгөж, үр ашгийг дээшлүүлнэ.

Эрүүл мэндийн улмаас иргэдэд ирэх санхүүгийн ачааллыг бууруулна хэмээн төлөвлөжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.