Таеквондоч П.Тэмүүжин олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2018 оны 2 сарын 12

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид Индонези улсын Жакарта хотод олон улсын “18th Asian Games Invitation” тэмцээнд амжилттай оролцлоо.  Эх орноо төлөөлж “Алдар” спорт хорооны 5 тамирчин, багш дасгалжуулагч Хур Ин Ён болон Н.Эрдэнэбаатар нарын бүрэлдэхүүнтэй уг тэмцээнд оролцсон юм.

Ингээд тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -58 кг-д өрсөлдсөн М.Түмэнбаяр хүрэл медаль хүртэж тэмцээний салхийг хагалсан бол цахим ертөнцөд “хөөрхөн” таеквондоч охин гэгдээд буй Б.Намуун эмэгтэйчүүдийн -53 кг-д хүрэл медаль хүртсэн.

Харин тэмцээний сүүлийн өдөр -68 кг-д тулалдсан Монголын тамирчин П.Тэмүүжин алтан медаль хүртсэн байна. Тэрбээр алтан медалийн төлөө Малайз улсын тамирчин Розали Розаймитай тулалдсан юм.  Уг тулаанд тэрбээр өрсөлдөгчөө илт илүүрхэж 47:27 онооны харьцаатай буулган авсан байна.

Б.ЗУЛАА

Хариулт үлдээх

Your email address will not be published.