Рок попт цус сэлбэнэ
2018 оны 2 сарын 13

“…40  орчим насны хос.  Нөхөр нь зураач, эхнэр нь нэгэн зочид буудлын захирал. Тэдний амьдралд хүний хүсдэг бүхэн бий. Гэхдээ нэг л зүйлд сэтгэлд гандуухан амьдардаг…”  Энэ бол “Gerelt” media групп, “Event Masters” компанийн хамтын бүтээл “LOVE STORY” уран сайхны кино юм.

Гэгээн хайрын өдрийг угтан гарч буй уг киноны дууг залуу дуучин Секо гэх бүсгүй дуулжээ.  Түүний хувьд МУГЖ Дашкагийн гарын шавь нарын нэг бөгөөд уран бүтээлийн ажлаа ийнхүү “”LOVE STORY”  киноны дуугаар эхлүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногоос цацагдсан  “Хүлээнэ” дууны шүлгийг Х.Соёмбо, аяыг Д.Бэхбат  хийсэн аж.

      Нэмж  дурдахад уг дууг жүжигчин, найруулагч М.Дорждэрэм хамтран дуулсан юм. Түүнийг Үндэсний телевизийн “Аяыг таа” нэвтрүүлгийн хөтлөгч М.Дорждэрэмээр нь таних хүмүүс олон бий. Харин сүүлийн жилүүдэд энтертаймэнт салбарт хүчтэй өрсөлдөгч болоод буй тэрээр уг киноны продюссерээр ажиллажээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.