Кёкүшюзан Д.Батбаяр хайрын шүлгийн уралдааныхаа ялагчдыг өнөөдөр зарлана
2018 оны 2 сарын 13

Кёкүшюзан Д.Батбаяр энэ сарын эхээр Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан ханьдаа зориулсан хайрын шүлгийн уралдааныг зарласан билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр 15:00 цагт шүлгийн уралдааныхаа ялагчдыг зарлахаар болсон байна.
Кёкүшюзан Д.Батбаярын тухайд өнгөрсөн сард гэргий Т.Баясгаландаа зориулан өөрийн “Facebook”-дээ шүлэг тэрлэж, энэ нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан юм. Кёкүшюзан Д.Батбаярын зарласан тус шүлгийн уралдаанд өнгөрсөн хугацаанд 1000 орчим шүлэг иржээ.
Уралдаанд шилдгээр шалгарсан нэг шүлгийн эзэнд Японд сүмо үзэх тасалбар, хоёр, гуравдугаар байрт шалгарсан шүлгийн эздэд гар утас тус тус гардуулах юм байна. Шилдгээр шалгарсан гурван шүлгийг Д.Батбаяр энэ сарын 14-нд Гэгээн Валентины өдрөөр гэргий Т.Баясгаландаа бэлэг болгон гардуулахаар төлөвлөжээ.
Мөн шилдэг шүлгүүдээр дуу бүтээж олны хүртээлд хүргэх боломжтой талаар тэрбээр өөрийн “Facebook”-дээ бичсэн байна.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.