Сар шинийн баяраар хэд хоног амрах вэ
2018 оны 2 сарын 15

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна хэмээн заасан байдаг. Цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 16-ны баасан гарагт тохиож байгаа тул энэ өдөр бүх нийтээр амарна.

Харин шинийн 2, 3-ны өдрүүд амралтын өдөр буюу бямба, ням гарагт тохиож байгаа учир иргэдийн амралтад өөрчлөлт оролгүй 19-ний даваа гараг буюу шинийн 4-нөөс ажлын өдөр эхэлнэ.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.