Сар шинийн баяраар нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ
2018 оны 2 сарын 14

Сар шинийн баяраар нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ

Сар шинийн баярын гурван өдөр нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх талаар нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийлээ.

Сар шинийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийт 87 чиглэлд 694 том автобус өглөөний 08.00 цагаас 22.30 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн хотын захын чиглэлүүдэд нэмэлт автобус явуулна. Тодруулбал, энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийслэлийн 19 чиглэлд 42 том автобус нэмэлтээр явуулахаар болжээ. Үүнд Шар хад, Долоон буудал, Чингэлтэй, Хайлааст, Баянхошуу, Толгойт, Яармаг, Нисэх, Дэнжийн 1000 чиглэлүүдэд явах автобусны тоог ийн нэмжээ.

Б.ТУЯА

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.