“Эрдэнэт”-ийн гэрээг ил болгоё
2018 оны 4 сарын 12

-Монголын ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй-

15208183625aa5d8ba939b2Ард түмний өмч болох уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа Монголын ард түмэнд хамгаас их хамаатай. Монголын ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй. Лондонгийн Арбитрийн шүүхээс “Жаст”-ын авсан зээлийн үлдэгдэлд баталгаа гаргасан “Эрдэнэт” үйлдвэрийг тодорхой мөнгө төлөх шийдвэрийг гаргачихсан байгаа. “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан эсэхийг эхэлж бид дотооддоо шийдэж үнэнийг олох ёстой юм.

 “Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх удирдлагууд “Жаст”-ын авсан зээлд “Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэж зурсан нэгэн гэрээ бий гэж мэдэгдээд байгаа бөгөөд тэр гэрээг эх хувиар нь олон нийтэд гаргаж ил болгох хэрэгтэй байна. Нөгөө талд нь Стандарт банкнаас Арбитрт гаргаж өгсөн эхний 39 хуудас нь хуурамч гэгдээд буй 40 хуудастай гэрээг Монголд авчрая. Энэхүү хоёр гэрээгээ тулгаж харьцуулаад харахад бүх зүйлийн учиг тайлагдана.

Хэдийгээр Арбитрын шүүхийн шийдвэр гарсан ч “Эрдэнэт” үйлдвэр өрөнд унахгүй байх боломж байгаа талаар хуульчид ярьж эхэллээ. Монголын шүүх Арбитрийн шийдвэр гаргах болсон гол үндэслэл болох 40 хуудастай гэрээг жинхэнэ эсэхийг шинжлэн үзэх аваас Арибтрийн гаргасан төлбөрийг төлөхгүй байх боломжтой гэнэ. Манай Монгол Улс Гадаадын Арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай 1958 оны конвенцид нэгдсэн орсон байдаг. Хэрвээ “Эрдэнэт” үйлдвэрээс ямар нэг төлбөр төлөх болвол заавал энэ конвенц болон Арбитрийн тухай хуулийн дагуу төлөх ёстой. Энэ нь нэхэмжлэгч тал болох “Стандарт” банкнаас Лондонгийн Арбитрийн шүүхийн шийдвэрийг биелүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Монгол Улсын шүүхэд гаргаж өгөх ёстой. Ингэхэд Стандарт банкнаас манай талд Арбитрийн шийдвэрийн эх хувийг хавсаргаж ирүүлэх ёстой болно. Арбитрийн шийдвэрийн эх хувийг манай улс шинжилж үзээд гарын үсэг хуурамч болох нь хэрвээ тогтоогдчихвол конвенцид заасныг үндэслэн Монгол Улсын шүүх уг Арбитрийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрх нээгдэх юм. Үнэн хэрэгтээ тэрхүү 40 хуудас гэрээний 39 хуудсан дээр нь гарыг үсгийг хуурамчаар зурсан байна гэдгийг нь олон улсын шинжээч тогтоочихсон байгаа болохоор хэрэв Монголд тэр баримт ирчих л юм бол “Эрдэнэт” үйлдвэр өрөнд унахгүй болох нь. Ийм энгийн логикоор төлөхгүй байх бүрэн боломжтой байхад яагаад яаран өрийг төлөх гээд байна вэ гэдэг нь анхаарал татна.

Б.САРУУЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.