2018 оны Хятадын хамгийн сайн их дээд сургуулиудын жагсаалт гарчээ
2018 оны 2 сарын 27

2018 оны Хятадын хамгийн сайн их дээд сургуулиудын нэрсийн жагсаалтыг 26-нд Шанхайд хотноо нийтэлжээ. Тус жагсаалтыг Чинхуа Их Сургууль тэргүүлж, Бээжингийн Их Сургууль, Жэжяны Их Сургууль эхний хоёр гуравт оржээ.

Мөн Шанхайн Зам Харилцааны Их Сургууль, Фүдань Их Сургууль, Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Наньжиний Их Сургууль, Хуажүний Технологийн Их Сургууль, Жүншань Их Сургууль, Харбины Аж Үйлдвэрийн Их Сургууль  4-өөс 10-т орсон бол Тунжи Их Сургууль, Хуадүнгийн Политехникийн Их Сургууль, Шанхайн Санхүүгийн Их Сургууль, Хуадүн Их Сургууль зэрэг эхний 50-д бичигдсэн аж.

“Хятадын хамгийн сайн их дээд сургууль”-ийг боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээ, нийгмийн үйлчилгээ, олон улсын буюу интегралчлалын түвшин, орчин үеийн хөгжил, сургалтын хэр хэмжээ, шинээр элсүүлсэн оюутнуудын шалгалтын дүн, төгсөгчдийн ажлаар хангагдаж буй байдал, эрдэм шинжилгээний өгүүллийн тоо хэмжээ, чанар зэрэг үзүүлэлтээр нь сонгон жагсаадаг гэнэ.

М.НАНДИН-ЭРДЭНЭ

Хариулт үлдээх

Your email address will not be published.