Жирэмсэн байж болзошгүй 10 шинж
2018 оны 2 сарын 27

Доорхи 10 шинж илэрч байвал та өөрийгөө жирэмсэн болжээ гэж таамаглаж болно. 

1.    Хугацаа 
Сарын тэмдэг тогтмол ирдэг өдрүүдээсээ 10 орчим хоногоор хойшлох нь жирэмсэн байж магадгүй шинж юм. Сарын тэмдэгийн ирэх хугацаа саатах нь баттай жирэмсэн гэдгийг нотолж чадахгүй. Магадгүй ажлын ачаалал, стресс, ууж байгаа эмтэй холбоотой саатсан байж болох талтай.

2.    Дотор муухай оргих эсвэл бөөлжих
Жирэмсний эхний үеүүдэд дотор муухайрах ба/ эсвэл бөөлжих мэдрэмж төрж болно. Ямар ч үнэр болон амтанд ийм хариу үзүүлж болно.

3.    Гэдэс дүүрэх
Хэвлийн  гэдэс дүүрэх мэдрэмж нь жирэмсэн байх тэмдэг юм. Таны биед дааврын өөрчлөлт нь хэвлий дүүрэх шалтгаан болдог.

4.    Хөхний толгой хөндүүрлэх 
Ихэвчлэн жирэмсний эрт үед илрэх шинж тэмдэг юм. Хөхөнд хүрэх, хувцас шүргэхэд эмзэглэж хүнд хэцүү болно.

5.    Ойр ойр шээх 
Та өөрөө ч бүр гайхна. Ойр ойр 00-н өрөө рүү явах болно. Байнгын ойр ойр шээх нь ялангуяа эхний гурван сард илүү байдаг. Учир жирэмсэн умай давсагтай 1 түвшинд байрлаж  өсөн буй хүүхэд давсагийг дарснаас ойр ойрхон шээх шалтгаан болдог байна.

6.    Нуруу өвдөх 
Жирэмсэн болж биеийн жин нэмэгдэх, гормоны өөрчлөлт, жирэмсэн үеийн стрессийн  улмаас нурууны өвчин тохиолддог. Гэсэн хэдий ч энэ өвдөлтийг бууруулж аажмаар арилгаж болно. Та өөрийн сэтгэлээ тайвшруулах дасгал, жирэмсний йог, бясалгал хийж болно.  Эмчлэгч эмч болон физик эмчилгээний эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

7.     Толгой өвдөх
Стресс, бие махбодийн өөрчлөлт нь жирэмсэн үед толгой өвдөх нийтлэг шинж тэмдэг болдог. Энэ шинж нь ихэвчлэн бага зэрэг унтаж амрах, агаарт гарах үед арилдаг.

8.    Цочромтгой болох 
Дааврын өөрчлөлтийн улмаас  сайн, муу аль алинд нь  сэтгэл зовнин, цочромтгой болдог. тэвчээртэй байж, эсвэл сэтгэл зүйчийн зөвлөгөөг авч болох юм

9.    Хоолны дуршил өөрчлөгдөх 
Гэнэт л ямар нэгэн амттан идмээр санагдан дутагдаж, түүнийгээ зориуд хайн олж идэх эсвэл идмээргүй санагдаж ч магадгүй. Энэ бол жирэмсний үед гардаг хамгийн түгээмэл шинж тэмдэг байдаг. Бие махбодид нь эстроген дааврын түвшин нэмэгдэж, энэ нь та өөр өөр хоол хүнс идмээр санагдуулах хандлагатай байдаг. Зарим хоол, эд зүйлс нь өвөрмөц үнэртэж дотор муухайруулна.

10.    Унтах 
Хэрэв та ердийн үеийнхээс илүү их унтаж байвал та жирэмсэн болсон байж магадгүй гэж үзэж байна. Жирэмсэн улмаас прогестерон нэмэгдэж түвшин энэ ер бусын нойрмоглох шалтгаан болж, таны биеийн унтах мөчлөг өөрчлөлддөг. Та сайн унтаж амрах хэрэгтэй.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.