Сурагчдын амралт энэ сарын 22-ны өдрөөс эхэлнэ
2018 оны 3 сарын 2

 2

 

Нийслэлийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал үргэлжилнэ.

Харин аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал үргэлжлэх юм.

Нийслэл болон орон нутгийн

1,2-р ангийн сурагчдын зуны  амралт зургаадугаар сарын 1-ний өдрөөс,
3-5-р ангийнх зургаадугаар сарын 8-ны өдрөөс,
6-12 дугаар ангийнхных зургаадугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлүүлэх БСШУС-ын сайдын тушаал гарчээ.

Б.ЗУЛАА

Хариулт үлдээх

Your email address will not be published.