Хоёр монгол эмэгтэй БНСУ-д хулгай хэргээр баригджээ
2018 оны 3 сарын 5

БНСУ-д манай улсын хоёр эмэгтэйг баривчилжээ. Бүсгүйчүүд хулгайн хэрэг үйлдсэн гэж Тэгү хотын цагдаагийн газраас мэдээллэсэн байна.  Сэжигтнүүд 42 настай Б, 47 настай А нар нь тус улс руу аялал жуулчлал гэх ангилалаар гурван сарын визний хугацаатай гарсан байжээ. Уг бүсгүйчүүд нь Тэгү хотын хүнсний дэлгүүрээс бүлэглэн хулгайн хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөр мэдүүлэг өгсөн байна. Мөн тус хотын цагдаа нарын шалгалтаар арван удаагийн гэмт үйлдлээр хоёр сая гаруй воны эд зүйл хулгайлсан болохыг тогтоожээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.