Оюу толгойн гэрээтэй холбоотой албан тушаалтуудныг шалгаж эхэллээ
2018 оны 3 сарын 5
Оюу толгойн гэрээтэй холбоотой албан тушаалтуудныг шалгаж эхэллээ

Засгийн газрын 2009 онд “Оюу толгой” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

“Оюу толгой” ХХК нь Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, Монгол Улсаас цахилгаан эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортоор авч хэрэглэж байгаа аж.

Иймээс Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.