М.Энхбат: Байгууллага хүний хүчин зүйлээс шалтгаалсан асуудлаа шийдээгүй цагт хөгжихгүй
2018 оны 3 сарын 7

Бид Монголдоо мэдээлэл технологийн салбарын мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэж эхэлсэн ууган компаниудын нэг Эмпасофт компанийн Бизнес Хөгжлийн Захирал М.Энхбаттай уулзаж хувийн хэвшил,  компанийн хөгжлийн талаар ярилцлаа.

-Та манай уншигчдад компанийхаа талаар  товч танилцуулахгүй юу ?

-Нийт уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе.  Манай компани нь  Мэдээлэл Технологийн мэргэшүүлэх сургалт, үйлчилгээ үзүүлээд өдгөө 12 жил болж байна. Бид Монголдоо хамгийн анх 2006 оноос Майкрософт корпорацийн сертификаттай сургалтыг хийж эхэлсэн ба өдгөө дэлхийн жишигт нийцсэн сургалтуудыг явуулж 2000 –аад төгсөгчидтэй болсон бөгөөд нийт 250-аад мэдээлэл технологийн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн Монголынхоо мэдээлэл технологийн салбарын хөгжилд хувь нэмрээ өргөж яваа хамт олон юм.

-Танай компани яагаад мэдээлэл технологийн сургалт хийж эхэлсэн бэ. Энэ тийм ашигтай салбар уу?

-Мөнгөн дүнгээр нь ярьвал энэ салбар нь бусад салбартай харьцуулбал тийм ч их ашиг өгдөг салбар биш юм. Манай компаний үүсгэн байгуулагдсан суурь үзэл санаа нь маш энгийн. “Нарт ертөнцөд мэндэлсэн минь учиртай” гэдэг шиг хүн бүр энэ дэлхийд мэндлэхдээ утга учиртай амьдрахыг хүсдэгийн адилаар Монголын иргэн болж төрсөн хүний хувьд бид эх орноо хөгжүүлэхэд ямар хувь нэмрээ оруулж чадах вэ гэж шүүж үзсэний үндсэн дээр аливаа улсын хөгжил Шинжлэх Ухаан Технологийн хөгжлөөсөө шууд хамааралтай байдаг тул энэ салбарт өөрсдийн хувь нэмрээ зориулж эхэлсэн. Мөн багагүй хэмжээний мөнгийг улсдаа үлдээж заавал гадагшаа явж сурдаг байсан хандлагыг өөрчилж дэлхийн мэдлэгийг эх орондоо авч болдогийг ойлгуулж яваа.

-Мэдээлэл технологийг ойлгох бидний ойлголтын талаар, авууштай анхаарах зүйл юу вэ

-Нэг үеэ бодоход бид дэлхийн хөгжлийн давалгаанд өртөн олон салбарт технологийг ашиглаж эхэлж байна. Энэ бол яалт ч үгүй сайны дохио юм. Харин байгууллага болгонд IT-н хөгжил, түүнийг ойлгох ойлголтын талаар дэндүү ялгаатай байдаг. Гол ялгаа нь түүнийг хэрхэн үр дүнтэй зөв ашиглаж чадаж байгаагаас ихээхэн шалтгаалж байна. Үнэнийг хэлэхэд компанийн ихэнхи удирдлагууд IT-н систем дэд бүтцийг шууд хөрөнгө оруулалт гэж харан ямар ашиг авчрах вэ  хэр зардал хэмнэх вэ гэж асуудаг. Харин байгууллагын ажилчдын ажиллах орчинг бүрдүүлж байгаагаар нь дүгнэж харвал зөв болно.

Жишээ дурьдахад, байгууллагын IT ажилтан авна гэсэн зарыг харахад маш олон нарийн мэргэжлийн ажлыг нэг дор хольж бичсэн байх нь маш элбэг байдаг. Веб сайт хөгжүүлдэг, программын код бичдэг, сүлжээний ажил хийдэг, серверийн ажиллагаа хариуцдаг гээд л маш олон төрөл зүйлүүдийг нэг хүнээс шаардсан байдаг. Энэ бол ямар ч боломжгүй зүйл юм. Мэргэжлийн ойлголтоор бол та хоол сайн хийдэг, гагнуур хийдэг, сайн дуулдаг, хувцас оёдог гэж хэлж байгаатай агаар нэг. Дээр дурьдсан IT-н шаардлагуудыг бүгд тус тусад нь хариуцсан ажилтан нь хийдэг. Байгууллага энэ бүх ажлыг хариуцуулахаар ажилтан ажиллуулна гэвэл өндөр зардалтай учир дэлхийн олон оронд MSP үйлчилгээ өргөн нэвтэрсэн байдаг.

Өнөөдөр та ажилчдынхаа бүтээмжийг хэрхэн яаж дээшлүүлэх талаар элдэв сургалт хөтөлбөрт хамрагдахаас гадна байгууллагынхаа мэдээлэл технологийн дэд бүтцийг хэрхэн ажиллаж байгаа, найдвартай тасралтгүй байгаа эсэх дээр ч мөн анхаарал хандуулж эхэлбэл олон асуудлаа цэгцлэх бүрэн боломжтой.

-MSP IT Outsourcing үйлчилгээнийхээ талаар ?

-MSP гэдэг нь managed service provider гэсэн үгний товчлол бөгөөд IT Outsourcing үйлчилгээ гэж ойлгож болно. Бид сургалтаас гадна байгууллагуудад мэдээлэл технологийн мэргэжлийн зөвлөгөө өгч тулгараад байгаа асуудлуудыг нь технологийн шийдэл ашиглаж шийдвэрлэхэд нь тусалдаг. Байгууллагын бүтээмжийг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг асуудлуудын нэг нь ажиллах орчин юм. Бид барилга барихдаа ус дулаан, цахилгаан гээд дэд бүтэцтэй холбоотой олон асуудлын инженерчилж шийдвэрлүүлдэг шиг мэдээлэл технологийн дэд бүтэц гэж байдаг. Чухамдаа тэрхүү дэд бүтцийг эрүүл зөв тасалдалгүй найдвартай авч явуулахын тулд байгууллагад өндөр түвшний ажилтан авч ажиллуулах, шаардагдах хөрөнгө оруулалтуудыг хийхэд хүндрэлүүд гардаг. Тэгвэл энэ бүхнийг мэргэжлийн байгууллагад даатгаснаар та үндсэн бизнесдээ илүү цаг зав анхаарлаа хандуулж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

Байгууллагуудад нийтлэг ажиглагддаг зүйл гэвэл бүр болохоо байхаар нь л IT-н асуудалд анхаарал хандуулж гал унтраах маягаар шийдвэрлэдэг. Харин таны дотоод сүлжээ системийн хэвийн найдвартай байдлаас шалтгаалсан таны ажил хэр тасалдаж хэдий хэр хугацаа алдаж байгаагаа төдийлөн тооцож чаддаггүй. Мэдээллийн технологи таньд туслах үүрэгтэй болохоос та эргээд үүнийг яаж удирдах вэ ямар ажилтан авах шаардлагатай вэ гэж бодож суухын оронд мэргэжлийн байгууллагад нь даатгаж өнөөгийн секундээр хөгжиж байгаа дижитал орчинд бизнесээ амжилттай явуулахад илүү бэлтгэх хэрэгтэй.

Холбоо барих:

Мэйл хаяг: info@empasoft.mn

Веб сайт: www.empasoft.mn

Fb: https://www.facebook.com/mcp.ask/

Утас: 311859

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.