Өөрийгөө буудсан хошуучид эмч нар “МИ-171” нисдэг тэргээр очиж хагалгаа хийжээ
2018 оны 3 сарын 12

Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид Өмнөговь аймагт ажиллаж байна

Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Э өөрийгөө буудсан хэрэг энэ сарын 9-ний үүрээр гарсан. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газар очиход Хошууч Б.Э өөрийн өрөөнөөсөө гарч, хурлын танхим руу ороод ухаан алдсан байдалтай унасан байжээ. Тэрээр тусгай хэрэглээний гар буугаар  эрүүн доороосоо буудаж, сум баруун нүдний доод хэсгээр нэвт гарсан гэсэн дүгнэлт гарсан байна. Аймгийн түргэн тусламжийн төвийн эмч нар түүнд цаг алдалгүй хагалгаа хийсэн бөгөөд мөн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нар  МИ-171 нисдэг тэргээр очиж хагалгаа хийсэн байна. Тодруулбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зургаан эмч очиж хагалгаа хийжээ. Хагалгаа амжилттай болсон ч өвчтөн өнөөдрийг хүртэл ухаан ороогүй байна. Мөн Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид Өмнөговь аймагт хэргийн газарт ажиллахаар очжээ. Хэргийг  холбогдох албаныхан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.