УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн шүүх хурал хойшиллоо
2018 оны 3 сарын 12

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох байв. Гэвч хоёр талын өмгөөлөгч Улаанбаатар хотод байгаа тул Ховд аймагт болох шүүх хуралд биеэр оролцох боломжгүй гэсэн юм. Тиймээс шүүх хурлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд цахимаар явуулахаар болоод байсан билээ.

Гэвч шүүх хурлыг тодорхой шалтгааны улмаас ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хүртэл хойшлууллаа.

Сануулахад, 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн Увс аймаг дахь 31 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн нь санал авах зорилгоор Улаанбаатар хот болон бусад орон нутгаас “царцаа” зөөж сонгогдсон эсэхийг дэнслэх шүүх хурал болох байв.

Хариулт үлдээх

Your email address will not be published.