“Хурд” хамтлаг ээлжит тоглолтоо “Цэргийн Бодол” дууныхаа 40-н жилд зориулжээ
2018 оны 3 сарын 13

   Монголын ард түмэнд тэр дундаа монгол эрчүүдийн дунд 40-н жилийн турш хит болон эгшиглэсэн алдарт “Цэргийн Бодол” дуундаа хүндэтгэл үзүүлж, “Хурд” хамтлаг хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болжээ. “Хурд” хамтлагийн уран бүтээлчдийн хамгийн том ах буюу Д.Ганболд тэртээх 1978 онд цэрэгт байхдаа үг, аяыг нь зохиож дуу болгон эгшиглүүлснээс хойш хэдийнээ 40-н жил болжээ.

   Монголын рок попын урлагт 25-н жилийн турш сонсогчдыг байлдан дагуулсаар ирсэн “Хурд” хамтлаг, энэ жил тохиож буй ойдоо зориулан хэд хэдэн удаагийн тоглолтыг төлөвлөсөн бөгөөд хамгийн эхний тоглолт нь өнгөрсөн 03-р сарын 08-нд эмэгтэйчүүдийн баяраар бүх сайхан бүсгүйчүүддээ зориулсан “Бүсгүй” тоглолт байсан. Тэгвэл тус хамтлагийн ээлжит тоглолт нь Цэргийн Бодол дууныхаа 40-н жилд хүндэтгэл үзүүлж, ийнхүү 03-р сарын 17-нд Улаанбаатар паласт 19:00 цагаас ганцхан удаа тоглохоор болжээ.

   Тоглолтонд “Хурд” хамтлагийн үе үеийн шилдэг хит дуунууд эгшиглэх бөгөөд эрчүүдийнхээ баярт нь зориулан тоглож байгаагаараа онцлог юм. Ийнхүү “Цэргийн Бодол” дууны хүндэтгэлийн тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайт болон 19001950 утсаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой бөгөөд тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99139933 дугааруудаар лавлаарай.

Хариулт үлдээх

Your email address will not be published.