Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын ажлын хэсэг байгуулжээ
2018 оны 3 сарын 24

e65861da86fa4e49e7b8f067f39f85f7ee6091f7Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд (2018.03.23) Захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллана. Гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогджээ.

Ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д танилцуулахыг Ажлын хэсэгт  даалгасан байна.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.