Энержи ресурс хамгийн бага нүүрсээр хамгийн их ашиг олжээ
2018 оны 3 сарын 26

Таван толгойн бүлэг ордод Эрдэнэс таван толгой (100 хувь төрийн өмчит), жижиг Таван толгой (орон нутаг 51 хувь, хувийн өмч 49 хувь хамтарсан), Энержи Ресурс (хувийн өмч) гэсэн гурван компани зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байна.

Хэдий нэг бүлэг ордод зэрэгцэн олборлолт явуулдаг ч дээрх компаниудын жилийн эцсийн борлуулалт, ашгийн хэмжээ ихээхэн ялгаатай байдаг юм. Энэ нь лицензтэй талбайн хэмжээ, олборлосон болон борлуулсан нүүрс, нүүрсээ баяжуулсан эсэхээс шууд хамаардаг.

Ухаа Худаг ордод үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тул 2017 оны аудитын тайлангаа тус биржийн цахим хуудсанд байршуулжээ.

Доорх хүснэгтээс ч Энержи ресурс компани хамгийн бага нүүрс олборлоод, хамгийн өндөр ашигтай ажилласныг харж болно. Учир нь тус компани нүүрсээ угааж, дахин боловсруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргадаг. Иймд төрийн өмчийн Эрдэнэс таван толгой энэ жишгийн дагуу нүүрс угаах үйлдвэр барина гэдгээ мэдэгдээд байна.

Ингэхдээ Засгийн газар нүүрс угаах үйлдвэрийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулахыг бодлогоор дэмжихээ илэрхийлдэг юм.

Үзүүлэлтүүд Эрдэнэс таван толгой ХК Таван толгой ХК Энержи ресурс
Олборлосон нүүрс 10 сая тонн 4.1 сая тонн 4.4 сая тонн нүүрс олборлосны 3.6 сая тонн нь коксжих, 0.8 сая тонн нь эрчим хүчний нүүрс
Нэг тонн нүүрсний үнэ 68 ам.доллар Тодорхойгүй 130 ам.доллар. 2016 онтой харьцуулахад 70 хувиар өссөн.
Нэг жилийн борлуулалтын нийт орлого 1 их наяд, 100 тэрбум төгрөг 427 тэрбум төгрөг

 

476 сая ам.доллар. Энэ нь өмнөх оныхоос 300 хувиар өссөн дүн юм.
Нэгж хувьцааны үнэ Тодорхойгүй. 12 640 төгрөг 0.18
Цэвэр ашиг 438 тэрбум төгрөг 141 тэрбум төгрөг 760 тэрбум төгрөг

Хариулт үлдээх

Your email address will not be published.