ОУВС манай улстай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийнхөө гурав дахь үнэлгээг баталжээ
2018 оны 3 сарын 29
Олон улсын валютын сан, Монгол Улстай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тогтсон. Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн үнэлгээг ОУВС-аас улирал тутам хийж байх юм.
Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сард Жефф Готлеб ахлагчтай ОУВС-гийн ажлын хэсэг Улаанбаатарт ирж гурав дахь шатны үнэлгээг хийсэн. Улмаар тухайн үнэлгээгээ захирлуудын зөвлөлдөө танилцуулан батлуулжээ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр/03.28/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр “Дөнгөж сая ОУВС-ын захирлуудын зөвлөл манай улстай хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөрийн 3 дахь үнэлгээг баталлаа. Ийнхүү Засгийн газрын үйл ажиллагааг, бодлогыг нь, гарсан үр дүнг нь ОУВС дэмжлээ. Сүүлийн 3 сарын дотор 1, 2, 3 гээд бүх үнэлгээг батлууллаа. Бодлогын алдааг засаж, зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлж, зөв бодлогыг дэмжсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Эдийн засагт үүр цайж байна” хэмээн бичжээ.
Х.ОЧ