ОУВС: Монголд 30.55 сая ам.долларын санхүүжилт баталлаа
2018 оны 3 сарын 30
ОУВС: Монголд 30.55 сая ам.долларын санхүүжилт баталлаа

ОУВС Монгол Улсад зориулсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр’-ийн гурав дахь шатны 30.55 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа

ОУВС-ийн удирдах зөвлөл өчигдөр Монгол Улсад зориулсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн гурав дахь шатны 30.55 сая ам.долларын санхүүжилтийг баталсан байна.

Тус байгууллагын албан ёсны вэб сайтад бичсэнээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт, санхүүгийн гол үзүүлэлт болон төв банкны заавал байлгах нөөцийн биелэлт сайн зэргээс харахад эдийн засаг нь сэргэж буй гэжээ.

Нөгөө талаар энэ хөтөлбөрийн хүрээнд бүтцийн өөрчлөлт,  түр хойшлуулсан болсон цуцалсан зүйлс цөөнгүй байгаа гэнэ. Монгол Улсын өрийн хэмжээ өндөр, эдийн засаг нь түүхий эдийн гадаад зах зээлээс бүрэн хараат байгаа нөхцөлд эрх баригчид энэ хөтөлбөрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх нь зайлшгүй чухал юм.

2018 оны гуравдугаар сарын 28-нд ОУВС-гийн удирдах зөвлөлийн хурлаар  “Extended Fund Facility” (EFF) буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад гурван жилийн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд хяналт тавьж, дүгнэлт гаргасан байна.

Дүгнэлтээр Монгол Улсад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь шатны 30.55 сая ам.долларын санхүүжилтийг баталжээ.

2017 онд ДНБ-ний бодит өсөлт 5.1 хувьтай байсан Монгол Улсын эдийн засагт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс нэгдсэн төсвийн нийт тэнцэл ДНБ-ий 15 хувьтай тэнцэж, сэргэх хандлага гарчээ.

ОУВС Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт эерэг байгааг зааж буй 2017 оны тоон биелэлтэд бодлогын хэрэгжилт болон гадаад хүчин зүйл нөлөөлсөн гэж үзжээ.

Монгол Улс ОУВС-гийн “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т  хамрагдахаар  тохирч, ОУВС 2017 оны тавдугаар сарын 24-нд гурван жилийн хугацаатай хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас Монгол Улсад 434.3 сая ам.долларын санхүүжилт олгохоор баталсан.

ОУВС-аас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээхэд засгийн газарт дэмжлэг үзүүлэх энэ хөтөлбөр нь эдийн засгийн өсөлтийг хангаж, төсвийн алдагдал, өрийн хэмжээг бууруулж, гадаад валютын нөөц бүрдүүлэх арга хэмжээ авах зорилготой.

Эх сурвалж: imf.org

Хариулт үлдээх

Your email address will not be published.