Зургаан настай шатарчин охин М.Ялгуун Азийн тивийн аварга болов
2018 оны 4 сарын 13
Зургаан настай шатарчин охин М.Ялгуун Азийн тивийн аварга болов

Тайланд Улсын Чанмай хотод болсон Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 26 орны 600 орчим өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулсан байна.

Монгол Улсаас Өсвөрийн улсын аварга Ховд аймгийн тамирчин М.Ялгуун, Хос мастер академийн тамирчин Н.Цэндмаа, Сэлэнгэ аймаг Таванхан клубын тамирчин Б.Содбаатар, Т.Түвшинтулга, Оюун клубын шатарчин О.Энхжин, О.Мөнхжин нар оролцжээ.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон зургаан настай М.Ялгуун алтан медаль хүртжээ. Тэрбээр тэмцээний рапид төрөлд алтан медаль, стандарт төрөлд алтан медаль хүртсэн байна. Мөн блиц төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

М.БҮЖИНЛХАМ

Хариулт үлдээх

Your email address will not be published.