Дэлхийн паркуудын өдрийг анх удаа тэмдэглэнэ
2018 оны 4 сарын 14
Дэлхийн паркуудын өдрийг анх удаа тэмдэглэнэ

Дэлхийн паркуудын өдрийг жил бүр Ази Номхон далайн бүс нутаг, Америк, Европын улс орнуудад тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь улс орон бүрийн иргэдэд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн ач холбогдлыг илүү таниулах, дэлхий нийтийн анхаарлыг цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээг сайжруулахад хандуулах, олон орны сайн туршлагуудыг бусдад сурталчлах, өөрсдийн эргэн тойронд байгаа ногоон байгууламжид сэтгэл хангалуун байх хүмүүсийн тоог нэмэгдүүлэхэд чиглэдэг аж.

Тэгвэл дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн өдрийг Монголд анх удаа ирэх сарын 5, 6-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Монголд зохион байгуулах нь нийслэлийн иргэдэд цэцэрлэгт хүрээлэнгийн ач холбогдол, үйлчилгээг өргөн хүрээтэйгээр таниулан сурталчлах, иргэдийн ногоон байгууламжийн талаарх дадал хандлагыг эерэгээр өөрчлөх, соёлыг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага болон чанар үйлчилгээнд нь нийслэлийн төр захиргааны байгууллагуудын анхаарлыг хандуулах зорилготой гэнэ.

Энэхүү арга хэмжээнд Гандагтэгчилэн хийд болон Нийслэлийн соёл урлагийн газар гэх мэт олон байгууллагууд оролцох бөгөөд оролцогчдод зориулсан уралдаан тэмцээн, байгаль дэлхий, ан амьтдын талаарх ном зохиолын худалдаа, “Эх дэлхий” концерт, парад, фото зургийн галарей, ногоон байгууламж байгуулах зөвлөгөө өгөх, санал авах булан, экспо ажиллуулах ажээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.