Л.Пүрэвбаатарын хөрөнгийг эргүүлэн татах шүүхийн шийдвэр гарлаа
2018 оны 4 сарын 13
Л.Пүрэвбаатарын хөрөнгийг эргүүлэн татах шийдвэрийг гаргалаа

“Улаабаатар төмөр зам”-ын даргаар ажиллаж байсан Л.Төмөрбаатарыг байгууллагын мөнгө хувьдаа завшиж, Зайсанд 1,5 тэрбумын үнэтэй хаус худалдаж авсан гэх хэргийг өнөөдөр Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцлээ.

Түүнийг иргэний хууль, Компанийн тухай хууль, Авлигын эсрэг хууль Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдлийг таслан зогсоохоор холбогдох шүүхийн байгууллагад хандсан юм. Тэгвэл өнөөдрийн шүүхээс Л.Пүрэвбаатарын хөрөнгийг эргүүлэн татаж Улаанбаатар төмөр замд шилжүүлэн өгөх шийдвэрийг гаргажээ.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.